|
|
Хотогойдууд олон удаа хэд хэдэн томоохон нүүдэл хийсэн, Халх-Ойрадын хооронд болсон дайнд нэлээд өртөж, тэдгээрийн мөргөлдөөний талбарт нутагладаг, төвөөс ихээхэн зайдуу оршдог, 20-р зууны эхэн үед олон сүм хийдээ устгуулсан, архивын баримт бичгүүдээ хувьсгалын эсэргүү үзэлтнүүдэд шатаалгасан зэрэг шалтгаануудаас болж ховор, хомс байгаа юм.
|
|
|
2007.04.5 Sonin.mn
УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга бичиж байна
1911-2007
Тусгаар тогтнолын он дараалал 1911 онд монголчууд Манж Чин улсын дарангуйллыг эсэргүүцэн унагаж.улмаар “Зураг болсон Богд ламаа зулай дээрээ заллаа”. Манжуудын бусниулсан тусгаар тогтнол 200 орчим жилийн дараа сэргэж, Богд хаант Монгол Улсыг байгуулсан нь энэ. Харамсалтай нь, Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн улс гүрнүүдээр зөвшөөрүүлэх явц удаашралтай байсаар Орос, Хятадын геополитикийн тоглоомд өртөн бодит байдлаа алдлаа. |
|
|
2007.04.5 Хөх толбо
Эрдэнэт Монголыг тэжээж байна гэж ярьдаг боловч үнэндээ Эрдэнэт Монголыг уу, аль эсвэл харь орныг тэжээж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. 1990 онд МоАХ-ны зөвлөх доктор Нэргүй гуай Эрдэнэтийг шал өөрөөр харж, Эрдэнэтийн үнэнг гаргаж тавих ёстой гэж мэдэгдэж байсан. Түүнээс хойш Ш.Отгонбилэг, Д.Дорлигжав, Х.Наранхүү нарын монгол нөхдүүд Эрдэнэтийн дарга болсон боловч энэ тухай жинхэнэ үнэнг хэн ч гаргаж ирсэнгүй. Ингээд доктор Нэргүйтэй уулзаж улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын тухай ярилцсан юм. |
|
|
Өвөр Монголын орчин цагийн уран зохиолын суурийг тавилцагсдын нэг, их найрагч Насандэлгэрийн Сайнцогтын багын нэр нь Загпүрэв гэдэг байжээ. Тэрээр 1914 ны 2-р сарын 23-ны өдөр цахрын чуулаганы Гөлө хөх хошууны 2-р сумын нэгэн ядуу малчны гэрт төржээ. Сайнцогт 15 нас хүртлээ аав ээж дээрээ мал маллаж өсжээ. 15 настайдаа Гөлө хөх хошууны нартын сургуульд орж, хожим нь Хайрхан энгэрийн бага сургуульд шилжин суралцав. Ингээд 19 настайдаа бага сургуулиа төсгөөгөөд 23 насалтлаа гэрдээ байж, хөдөлмөрт оролцож байгаа хугацаандаа гэр бүлтэй болжээ. Тэгээд хадам өвөө нь Пүрэв гэдэг нэртэй тул үүнийг цээрлээд уг нэрээ халж, Сайцунгаа гэсэн нэр авсан байна. |
|
2006.05.31 Өнөөдрийн монгол
БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн Ази, Номхон далайн хүрээлэн, Хятадын Ази, Номхон далайн институтээс эрхлэн сар тутам Хятад хэлээр гаргадаг “Дандай Яа Тай” буюу “Өнөөгийн Ази, Номхон далай” сэтгүүлийн 2006 оны №3-т ӨМӨЗО дахь Монгол Улсыг судлах хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Түмэнцэцэгийн бичсэн өгүүллийг орчуулан нийтэлж байна. Манай тухай ямар бодлого явагддаг нь уншигчдад сонин юм. |
|
|
Баруун Эргийн Монголчуудын
Соёлын Сангийн тэргvvн Ш.Баатар
Жoнн Хангин Гомбожав нь Монголын ард тvмнийг барууны соёлд нэвтрэхэд, баруунд Монгол судлалыг хөгжvvлэхэд, Монгол Америкийн хооронд найрсаг харилцааг тогтооход, дэлхийн Монголчууд дунд Пан Монголист vзлыг тvгээн дэлгэрvvлж, тэднийг амьдралдаа өөдрөг явахад vнэлж баршгvй хувь нэмрээ оруулсан, насан туршдаа Монголын төлөө зvрх сэтгэлээ зориулсан, язгуурын Монгол эрдэмтэн байжээ.
|
|
|
Б. Наранзун АНУ
Эх нутгаасаа хол сурч, ажиллаж буй Монгол ах дүү нартаа өчүүхэн ч болов амрах цагийг тань хуваалцах гэж нэгэн үеийн түүхэн хүн болох одоогоос хагас зуун жилийн тэртээ Америк нутагт амьдарч байсан Ар Монгол гаралтай Дилав Хутагт хэмээх гэгээний намтараас энэхүү дугаартаа толилуулж байна. |
|
|
Ярилцсан Ш.Баатар АНУ
Нэрт түүхч, Монгол эрдэмтэн Цэцэн Жагжид гуайтай уулзаж явсан боловч тухлан сууж тавтай хөөрч байсангүй. Энэ удаа Кальфорн мужийн Сан Хозэ хотноо амьдардаг 87 насны сүүдэр буулгасан ч тунгалаг саруул яваа Цэцэн Жагжид гуайн гэрт нь өдрийн сайнд гарын билэгтэй хүрч, бурхан шүтээнд нь хоёр алд хадаг татаад хөөрөг зөрүүлэх мөчид ийнхүү хуучлан суувай. |
|
|
|